ЖО БАЙДЕН 2024 ОНД СОНГУУЛЬД ДАХИН ӨРСӨЛДӨНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЖЭЭ

2021-03-26  

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэв.

"Миний хариулт тийм ээ. Би дахин сонгогдохын төлөө өрсөлдөх төлөвлөгөөтэй байна, энэ бол миний хүлээж байгаа зүйл" гэж тэрбээр хэлжээ. Дараа нь тодруулсан асуултад хариулахдаа Жо Байден зарчмын хувьд ирээдүйн талаар бодох дургүй, гэхдээ одоогоор түүний төлөвлөгөө яг ийм байгаа гэж нэмж хэлэв.

Тэрбээр мөн 2024 оны сонгуулийн кампанит ажилд дэд Ерөнхийлөгч Камала Харристай хамтрахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. “Тэр маш сайн ажил хийдэг. Тэр бол гайхалтай хамтрагч” гэж Цагаан ордны тэргүүн хэлжээ.

Жо Байден 2020 оны намар болсон сонгуульд ялж АНУ-ын Ерөнхийлөгч болсон билээ. Ардчилсан намаас нэр дэвшсэн тэрбээр Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг ялсан юм.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?