ИНДОНЕЗИЙН ГАЗРЫН ТОС ХИЙН ҮЙЛДВЭРТ ГАЛ ГАРСНЫ УЛМААС 20 ХҮН ШАРХАДЖЭЭ

2021-03-29  

Энэтхэгийн Балонган хотод байдаг төрийн өмчит газрын тос хийн “Pertamina” корпорацийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 20 хүн шархаджээ.

Аврах багийнхны мэдэгдсэнээр, дэлбэрэлтийн дараа гал түймэр дэгдэх үеэр таван хүн хүндээр шархадсан бол 15 хүн хөнгөн бэртэл авжээ.

Осол гарсантай холбоотойгоор 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай “Pertamina” корпорацийн мэдэгдэлд дурдсан байна. Ямар учраас дэлбэрэлт болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд үйлдвэрийн удирдлага одоогоор галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна. 

Аянга буусны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй хэмээн “Respublika” сонин мэдээлжээ. Осол гарсан “Pertamina” нь өдөрт 125 мянган торх газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр аж. 

 
Эх сурвалж: МОСКВА. /Риа Новости/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?