КАНАД ОРОСЫН ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

2021-03-30  

Крымыг ОХУ-тай нэгтгэсэнтэй холбоотойгоор Канадын эрх баригчид Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авчээ.

 “Крымын Автономит Бүгд Найрамдах улсыг Орос хууль бусаар эзэлж, нэгтгэснийх нь хариуд Эдийн засгийн онцгой арга хэмжээний тухай зүйл заалт (Орос) болон Эдийн засгийн онцгой арга хэмжээний тухай зүйл заалтын (Украин) дагуу хоёр хувь хүн, хуулийн дөрвөн этгээдийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай Гадаад хэргийн сайд Марк Гарно мэдэгдлээ” хэмэээн Канадын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Хориг арга хэмжээний жагсаалтад "Гранд Сервис Экспресс" тээврийн компанийн ерөнхий захирал Александр Ганов, "Мостотрест" компанийн ерөнхий захирал Леонид Рыженькинаас гадна "Ленпромтранспроект", "Беркакит‐Томмот‐Якутск чиглэлийн төмөр зам барих газар" ХК, "Крымын төмөр зам" холбооны улсын нэгдсэн үйлдвэр, Крымын анхны даатгалын компаниуд багтжээ.

Үүнээс гадна ОХУ-ын эрх баригчид Крымд оршин суудаг хүмүүсийн эрхийг зөрчиж, иргэд нь Крымын хойгт хууль бусаар суурьшиж байна гэж Канадын эрх баригчид үзэж байгааг Гарно цохон тэмдэглэв. Крымын нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг хоригийг шаардлагатай бол үргэлжлүүлэн авсаар байх болно хэмээн тэрбээр хэлсэн байна. 

2014 оны гуравдугаар сард Украинд улс төрийн хямрал, төрийн эргэлт болсны дараа Крымийн Дээд зөвлөл, Севастополь хотын зөвлөл тусгаар тогтнолын тухай тунхгийг баталсан юм. Гуравдугаар сарын 16-ны өдөр Крым, Севастопольд бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд Крымийн иргэдийн 96.77 хувь нь Севастополийн оршин суугчдын 95.6 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжжээ. Гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, дараа нь уг гэрээг Төрийн Дум болон Холбооны улсын зөвлөл баталжээ. Крымийн ард иргэдийн хүсэл зоригийн үр дүнг Украины эрх баригчид хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ.

 

Эх сурвалж: ОТТАВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?