ИХ БРИТАНЫ ХҮН АМЫН ТЭН ХАГАСТ ЭСРЭГ БИЕТ ҮҮСЖЭЭ

2021-03-31  

Их Британийн хүн амын тэн хагас орчимд нь “COVID-19”-ийн эсрэг биет үүссэн байна гэж тус улсын Үндэсний статистикийн газраас /ONS/ мэдээлэв.

Энэ нь Англи, Уэльс, Умард Ирландад амьдарч буй хүмүүсийн 50 орчим хувь нь коронавирусээр халдварлаж байсан эсвэл вакцин хийлгэсэн гэсэн үг юм.

Их Британид 30 сая хүн “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн тул эсрэг биет үүссэн хүмүүсийн дийлэнхэд вакцинжуулалтаар дархлаа тогтсон байна.

Мөн хамгийн эхний ээлжид вакцинжуулалтад хамруулж буй 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн 90 хувьд нь эсрэг биет үүсжээ.

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, эсрэг биет үүссэн хүмүүсийн тоон үзүүлэлт Англид хамгийн өндөр буюу 54.7 хувь байгаа бол Уэльст 50.5, Умард Ирландад 49.3 хувь байжээ. 

 
Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?