ОРОС, МОНГОЛЫН ХИЛ ОРЧИМД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

2021-03-31  

Лхагва гарагт Орос, Монголын хил орчимд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлжээ.

Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос /243 мянга орчим оршин суугчтай/ баруун өмнөд зүгт 273 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун өмнөд зүгт 13 км-ийн зайтай газар 13 км-ийн гүнд байсан байна.

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?