ТАЙВАНД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ГАЛТ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ

2021-04-02  

 Тайванийн зүүн хэсэгт зорчигч тээврийн галт тэрэг осолдсоны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 23 хүн бэртэж гэмтжээ.

Тайванийн төв мэдээллийн агентлагийн мэдээж буйгаар, 350 зорчигчийн суудалтай, найман вагон бүхий галт тэрэг орон нутгийн цагаар 09:00 цагийн орчимд Хуаялянь хошууны “Дацин” хонгилд осолдсон байна.

Ослын улмаас хоёр, гуравдугаар вагон замаасаа гарчээ. Эхний гурван вагоноос 60 хүнийг гаргасан бол дөрөв, тав дахь вагонууд ихээхэн эвдэрсэн байна. Одоогоор аврах ажиллагаа явагдаж байна.

"Онцгой байдлын албаны урьдчилсан мэдээллээр ослын газарт амиа алдсан байж болзошгүй олон хүн байна" гэж Тайванийн төв мэдээллийн агентлаг  мэдээлжээ. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?