Д.ТРАМП "CAMPAIGN NUCLEUS" НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГҮҮЛЖЭЭ

2021-04-02  

 АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп болон Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн “Campaign Nucleus” нийгмийн сүлжээнд бүртгүүлжээ.

Ерөнхийлөгч асан Дональд Трамп энэ нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулж, дэмжигчидтэйгээ харилцах боломжтой болох аж.

Түүнчлэн Д.Трампын өөрийн гэсэн нийгмийн сүлжээтэй болох ажил урагштай явж байна гэж “Fox News” телевиз мэдээлсэн байна.

“Campaign Nucleus” нийгмийн сүлжээг Дональд Трампын сонгуулийн өмнөх штабын зөвлөх асан Брэд Парскейл 2016 онд нэвтрүүлж байжээ. Энэхүү нийгмийн сүлжээгээр хэрэглэгчид эрх баригчидтай холбогдох боломжтой. Нэр дэвшигчдийг хэвлэл, сонгогчидтой холбогдох, харилцахад нь илүү хялбар байлгахын тулд энэ платформыг анх бүтээжээ.

Д.Трамп өөрийн гэсэн нийгмийн сүлжээтэй болно гэж түүний зөвлөх Жейсон Миллер 3 дугаар сард мэдэгдсэн. Д.Трамп ч мөн энэ тухайгаа томоохон нийгмийн сүлжээний компаниуд хаягийг нь хаасны дараа мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Fox News/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?