ЖЕНКО"-ГИЙН ТҮВШИНБАЯР ХАРАГДАЖ БУЙГАА ТҮВШИН БИШ ГЭДЭГ НЬ ИЛ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021-04-03  

Энэ хүнийг Монголын ард түмэн эрхлүүлсэн. Хүндэлсэн. Дээдэлсэн. Тэр харин даварчээ. Түүний мөн чанар нь, жинхэнэ авир зан нь ил гарч эхэллээ. Тэр бол бүдүүлэг, зэрлэг, балмад нэгэн байжээ. Эхнэрээ ч балбана. Найз нараа ч зодож бэртээнэ. Хамгийн сүүлд нутгийн анд, жудо, үндэсний бөхийн начин, өөрийг нь гэмтэлтэй үед тэргэн дээр түрж асарч тусалж байсан Энхбатыгаа хэмхэрсэн зодлоо. Хэргийн газраас сэмхэн зугтаж, эмнэлэг бараадахаа ч мартсангүй. Үүнийг түүнд ерөнхийлөгч Баттулга зөвлөсөн гэж хэлж чадахгүй. Гэхдээ л цагтаа Баттулга Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандийн гадаад асуудал эрхэлсэн зөвлөх( хожим гадаад хэргийн сайд, өнөө УИХ-ын гишүүн) Цогтбаатарыг хамраас нь цус гартал цохиж, цагдаа нь дуудна гэхээр нь хамрынх нь цусыг хувцсандаа нааж, - Дууд дууд харилцан зодоон гэж хэлээд зогсож байсан гэдэг. Тэгвэл Олимпийн аварга, Женко-гийн тавиул Түвшинбаяр мөн л - Харилцан зодоон гэх арга саамыг хэрэглэх гэж буй юм биш биз дээ!!!

 

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?