ОХУ-Д СУРАЛЦАГЧ ГАДААДЫН ОЮУТНУУДЫГ СУРГАЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2021-04-05  

Халдварын нөхцөл байдал харьцангуй тогтвортой зургаан улсаас ирэх оюутнууд хичээлдээ үргэлжлүүлэн суух боломжтой хэмээн ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хэвлэлийн алба мэдээлэв.

“ОХУ-ын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 31-ний захирамжаар Венесуэл, Герман, Сири, Тажикистан, Узбекистан, Шри-Ланка улсын оюутнууд сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаар ОХУ-ыг зорих боломжтой” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас халдварт өвчний нөхцөл байдлын хувьд аюулгүй гэж тодорхойлсон улс орнуудын иргэдийг л сургалтын зорилгоор ОХУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрч байна.

Одоогоор мөн Азербайжан, Армени, Беларусь, Вьетнам, Грек, Египет, Энэтхэг, Казахстан, Катар, Киргиз, Куба, Бүгд Найрамдах Мальдив улс, АНЭУ, Сейшелийн арлууд, Серби, Сингапур, Танзани, Турк, Финланд, Швейцар, Этиоп, БНСУ, Өмнөд Осет, Японоос оюутнуудыг сургуульдаа үргэлжлүүлэн сурахаар ОХУ-д ирэхийг зөвшөөрөөд байна. 

ОХУ-д суралцахаар ирсэн гадаадын оюутнуудад зориулсан хэд хэдэн дүрэм журмыг Шинжлэх ухаан, дээд боловсролын яам боловсруулжээ. Тодруулбал, оюутнууд ирэхээсээ өмнө  дор хаяж 10 өдрийн дотор хилээр нэвтрэх сар өдрөө сургуульдаа мэдэгдсэн байх ёстой. Үүнээс гадна ирэхээсээ өмнө гурван өдрийн дотор коронавирусний “PCR” шинжилгээнд хамрагдсан байх ёстой аж. 

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?