АНУ-ЫН ГОЛ ИНДЕКСҮҮД ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭ ШИНЭЧИЛЖЭЭ

2021-04-06  

 Нью-Йоркийн хөрөнгийн биржийн даваа гаргийн арилжаа хөдөлмөрийн зах зээлийн эерэг динамиктай холбоотойгоор гол индексүүд өссөн үзүүлэлттэй дуусжээ.

Хөрөнгийн биржийн цахим хуудаст гарсан мэдээллээс үзвэл, Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones” 378.98 пунктээр (1.13 хувь) өсөж, 33 527.19 пункт болсон байна. Энэ нь уг индексийн хувьд хамгийн дээд үзүүлэлт аж. Үүний зэрэгцээ АНУ-ын зах зээлийн хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг S&P 500 индекс 58.04 пунктээр (1.44 хувь) өсөж, 4 077.91 пунктэд хүрч дээд үзүүлэлтээ шинэчилжээ. “Nasdaq” цахим биржийн индекс 225.49 пунктээр буюу (1.67 хувь) өсөж, 13 705.59 пункт болсон байна. 

Хөрөнгө оруулагчдын өөдрөг үзлийн нэг гол шалтгаан нь хөдөлмөрийн зах зээлийн байдал сайжирч байгаа явдал юм. АНУ-д ажлын байрны тоо гуравдугаар сард 916 мянгаар нэмэгдсэн тухай тус улсын Хөдөлмөрийн яам өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. “Bloomberg” агентлагийн тооцоолсноор, энэ нь сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт аж.

Харин Техасын хөнгөн нефть буюу "WTI" сортын нефтийн үнэ буурсан байна. АНУ-ын Зүүн эргийн цагаар 16 цаг 45 минутад тавдугаар сард нийлүүлэх гэрээнийх нь үнэ 2.66 ам.доллароор (4,33 хувь) буурч, 58.79 ам.доллар болжээ.

 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /CNN/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?