"TOSHIBA" КОМПАНИЙН ХУВЬЦААГ АРИЛЖАХАА ТҮР ЗОГСООЖЭЭ

2021-04-07  

Азидаа томоохонд тооцогддог Токиогийн хөрөнгийн бирж “Toshiba” компанийн хувьцааг арилжахаа түр зогсоожээ.

Энэ нь Японы корпорацыг Их Британийн хөрөнгө оруулалтын “CVC Capital Partners” компани худалдаж авч магадгүй байгаатай холбоотой байна.

“Toshiba” компанийн хувьцаатай холбоотой ажиллагааг дөрөвдүгээр сарын 7-ны өглөөний арилжаанаас эхлэн зогсооно гэж Токиогийн бирж мэдэгджээ.

Их Британийн хөрөнгө оруулалтын “CVC Capital Partners” сан “Toshiba” компанийг 2 их наяд иен буюу 18 тэрбум гаруй ам.доллароор худалдан авах саналыг ойрын үед тавина гэж Японы хэвлэлүүд урьд нь мэдээлжээ. “Nikkei” сонинд мэдээлснээр, энэ нь Японы компанийг худалдан авах томоохон хэлэлцээ болж магадгүй байгаа бол “Toshiba”-гийн статусыг харгалзан үзвэл гэрээ хэлэлцээрийн нөхцөлийг Японы Засгийн газартай зөвшилцөх аж.  

“Toshiba”-гийн удирдлагууд Британийн хөрөнгө оруулалтын сангаас худалдан авах санал ирсэн гэдгийг нотолжээ. Ойрын хугацаанд энэ асуудлаар захирлуудын зөвлөлийг хуралдуулна гэж Японы компани мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд “Toshiba” компани санхүүгийн тайланг хуурамчаар үйлдсэнээс үүдсэн томоохон дуулиантай холбоотой хямралыг туулж байгаа юм. Үүнээс гадна, АНУ-д атомын цахилгаан станц барихтай холбоотой бизнесийнхээ улмаас их хэмжээний алдагдал хүлээсэн гэх дуулиан гарчээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?