ТУВАГИЙН ТЭРГҮҮНИЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

2021-04-08  

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тува улсын тэргүүн Шолбан Кара-оолыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь огцруулжээ. Кара-оол өнгөрсөн онд хоёр удаа коронавирусээр халдварласан юм. Бүгд Найрамдах Тува улсыг тэрбээр 14 жил удирджээ. 

В.Путиний зарлигаар 53 настай Владислав Ховалыг Тувагийн тэргүүний албан тушаалд томилогджээ. Ховалыг саяхныг хүртэл Кызыл хотын даргын үүргийг гүйцэтгэж байсан аж Энэ албан тушаалд тэрбээр өнгөрсөн оны 3 дугаар сард улиран сонгогдсон байна.

Өдгөө 54 настай Кара-оол 2007 оны 4 дүгээр сараас Туваг удирджээ. Түүнийг В.Путин нэр дэвшүүлж байсан бол хоёр дахь удаагийнхад Дмитрий Медведев нэр дэвшүүлж байжээ. Кара-оол 2016 оны 9 дүгээр сард дахин сонгогдсон юм.

Кара-оол коронавирусээр халдварласан тухайгаа 2020 оны 5 дугаар сарын 25-нд мэдэгджээ. Тэрбээр Оросын амбан захирагч нар дундаас хамгийн анхны халдвар авсан хүмүүсийн нэг бөгөөд коронавирусээр хоёр дахь удаагаа халдварласан цорын ганц захирагч юм. Тэрбээр Москва хотод сар орчмын хугацаанд эмчлүүлж, 9 дүгээр сарын эцсээр эмнэлгээс гарчээ.

Эмчилгээний дараа тэрбээр Тувад эргэн ирж Засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн байна. Үүнийгээ Кара-оол цар тахалтай холбоотой улс орны амьдралд тохиож буй хүнд хэцүү цаг үе, эдийн засгийн хямрал, хязгаарлалтын арга хэмжээнүүдтэй холбон тайлбарласан байна.

Энэ тухайгаа тэрбээр “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, “Миний гаргасан шийдвэрийг дэмжиж буйд ерөнхийлөгчид талархаж байна. Иргэд, сонгогчид миний шийдвэрийг зөвөөр хүлээж авна гэж найдаж байна. Энэ өдөр миний хувьд түүхэн өдөр болж байна. Учир нь 2007 оны яг энэ өдөр би үүрэгт ажилдаа орж, 14 жил энэ албыг хашжээ. Би чадах бүхнээрээ хичээсэн” гэжээ.

 

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?