Н.ТҮВШИНБАЯР НАЙЗЫГАА ҮХТЭЛ ЗОДОХДОО МАНСУУРСАН БАЙСАН УУ?

2021-04-12  

Хоёулханаа зодолдсон тохиолдолд Олимпийн аварга Түвшинбаярт тэгтлээ зодуулах хүн биш гэж танил нөхөд нь хэлж байна. Учир нь улсын харцага Энхбат бол Түвшинбаяртай адилхан жүдогоор хичээллэдэг, түүнээс өмнө улсын харцага цолонд хүрсэн, бие хаагаар ч дутахгүй нэгэн юм. Харин түүнийг бүлэглэн зодсон байх магадлал өндөр болжээ. Мөн найзыгаа эрэмдэг болтол зодсон Түвшинбаяр нь мансуурсан байсан эсэхийг ч шалгах хэрэгтэй болсон байна.

Учир нь урлаг, соёл, спортын хүрээнд мансуурах явдал газар авчээ. Түүнд зодуулсан улсын харцага Энхбатыг эмчилж буй Гэмтэл Согогийн Төв хоёр дахь удаагаа унтуулсан. Н.Түвшинбаярт зодуулан эмнэлэгт хүргэгдсэн Энхбат харцага өнөөг хүртэл ухаан ороогүй хэвээр болохыг түүний эхнэр мэдээлсэн. Монголд эмчилж чадахгүй бол Солонгос руу авч явах тухай асуудлаа ч эхнэр нь нуусангүй.

Харин эрүүл саруул найз Энхбатыгаа эрэмдэг зэрэмдэг болтол нь зодсон Монголын Үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоногийн хугацаатай ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид саатуулсан. МҮОХ-ны ерөнхийлөгч хоригдсон учир үйл ажиллагааных нь тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-ны дүрмийн 21.10-д заасны дагуу тус холбооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?