САНСРЫН НИСЭГЧ ВЛАДИМИР ЖАНИБЕКОТВ БАЯР ХҮРГЭВ

2021-04-13  

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа  ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Владимир Жанибековтой 4 дүгээр сарын 12-ны өдөр утсаар ярьж, Сансарт анх хүн ниссэний 60 жилийн ой,  ЗХУ, БНМАУ-ын (Монгол, Оросын) хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэв. 

Владимир Жанибеков, 60 жилийн өмнөх Юрий Гагарины домогт нислэг нь хүйтэн дайны нөхцөлд их гүрнүүдийн хүчний тэнцвэрийг тогтоон хадгалахад тухайн үедээ онцгой ач холбогдолтой байсныг дурдаад, 40 жилийн өмнө сансарт хамт ниссэн, нисэхэд цуг бэлтгэж байсан Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Майдаржавын Ганзориг нар өнгөрсөн дөрвөн арван жилийн туршид сансрын нисгэгчийн сайхан нэр хүндийг  өндөрт өргөж, Монголын нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн зүтгэлтнүүд болсон төдийгүй андын нөхөрлөлдөө үнэнч үлдсэнд бахархаж явдгаа хэллээ. 

Элчин сайд Д.Даваа, сансрын уудмыг эзэмших үйлст Владимир Жанибековын оруулсан хувь нэмэр, Монгол, Оросын хамтарсан нислэгийг мөрөөдлөөс бодит биелэл болгоход гүйцэтгэсэн үүргийг  Монголын ард түмэн ямагт өндрөөр үнэлдгийг тэмдэглээд сансрын баатарт урт удаан нас, эрүүл энх, хамгийн сайн сайхны ерөөл дэвшүүллээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?