Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо 13.52 саяд хүрснээр энэ үзүүлэлтээрээ АНУ-ын араас хоёрдугаарт жагсаж эхэлснийг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.
Харин халдварын тохиолдлын тоогоороо өнгөрсөн сард Энэтхэгийг гүйцэж, хоёрдугаарт жагсах болоод байсан Бразилд даваа гаргийн байдлаар 13.48 сая хүн халдвар авсан байна.
“COVID-19” халдварын хоёр дахь давлагаа эхлээд буй Энэтхэгт даваа гарагт 168 900 орчим тохиолдол шинээр илэрсэн нь эхний давлагааны үеэр өнгөрсөн есдүгээр сард бүртгэгдээд байсан хамгийн өндөр үзүүлэлтийг давжээ.