БНХАУ ЯПОНД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

2021-04-13  

 "Фүкүшима-1" АЦС-ын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах тухай Японы Засгийн газрын шийдвэрт бид сэтгэл хангалуун бус байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудаст мэдээлжээ.  

“Иймэрхүү үйлдэл нь тун хариуцлагагүй байдлыг харуулж байгаагаас гадна тэд хөрш орнуудынхаа ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, аюулгүй байдалд нь аюул учруулж байна. Японы иймэрхүү дангаар авсан алхмууд нь Номхон далайн усыг цацраг идэвхт бодисоор бохирдуулж, генетикийн өөрчлөлт үүсгэж болзошгүй” хэмээн мэдэгдэлд дурдав.

“БНХАУ энэ төвөгтэй асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгтэй хэлэлцэж, энэ шийдвэрийн эсрэг хэд хэдэн арга хэмжээ авч магадгүй” хэмээн мэдэгдэлд мөн дурджээ.

Японы Засгийн газар 3 дугаар сарын эцсээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт хандан усыг далайд асгахтай холбоотой аюулгүй байдалд цогц үнэлгээ хийхийг хүсжээ. Станцын нөөцлүүр саванд хуримтлагдсан усыг асгах ажлыг “Tokyo Electric Power” компани эрх баригчидтай хамтран хэрэгжүүлэхийг зорьж байгаа ч хөрш орнууд үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?