АВТО ЗАМЫН ТЭМДЭГ, ЗААДАС, ХАЙСЫГ ЗАСАЖ ЭХЛЭВ

2021-04-14  

 Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс, авто замын заадсыг засаж эхэллээ.

Нийт 10 бригад, 140 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, коронавируст халдварын үед баримтлах зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө ХХААХҮЯ-ны уулзвар, Арслантай гүүр, Төв шуудангийн урд тал, Жуковын авто замын заадсыг засварлаж эхлэв.

Мөн Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто зам дагуух тэмдэг, хайсыг будаж, Гачууртын гүүрний далангийн бэхэлгээ хийж байгаа юм.

Энэ онд нийслэлийн 175 гудамж, зам, орон сууцны хороолол доторх авто замд  65 мянган ам метр нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300 мянган метр урт заадас, 65359,47 ам метр тэмдэглэгээ, авто замын тэмдэг, хайс, гүүр, хоолой, туннелийг засахаар төлөвлөжээ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?