EX "PRIZER"-ИЙН ВАКЦИНААС 1.8 ТЭРБУМ ТУНГ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛЖЭЭ

2021-04-15  

Европын Холбоо /ЕХ/ “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцинаас ирэх хоёр жилд 1.8 тэрбум тунг худалдан авах хэлэлцээг эхлүүллээ гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен лхагва гарагт мэдэгдэв.

“Бид “Pfizer”, “BioNTech” компанитай гурав дахь гэрээгээ байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү гэрээнд 2022, 2023 онд 1.8 тэрбум тун вакцин нийлүүлэн авах талаар тусгана” гэж У.Ляйен Брюссель хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

ЕХ коронавирусний шинэ хувилбаруудын эсрэг тэмцэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд “Pfizer/BioNTech”-ийн матрицын рибонуклейн хүчил дээр суурилсан вакцин нь хувьссан вируснүүдийн эсрэг үр дүн үзүүлсэн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Мөн “Pfizer” ЕХ-нд энэ оны хоёрдугаар хагаст нийлүүлэх вакцинаа нэмэгдүүлж, 50 сая тун вакцин нэмж нийлүүлэхээр болсныг ЕК-ын тэргүүн мэдээлжээ. Ингэснээр тус компаниас ЕХ-нд хоёрдугаар хагаст нийлүүлэх вакцины тунгийн тоо 250 саяд хүрэх ажээ.

ЕК-ын статистик мэдээллээр, ЕХ-нд өнөөдрийн байдлаар 100 сая тун вакциныг тарьснаас 27 сая хүнийг бүрэн вакцинжуулжээ. Тус холбоо нь ирэх есдүгээр сарын эцэс гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг вакцинжуулах зорилт тавиад байгаа юм. 

 

Эх сурвалж: БРЮССЕЛЬ. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?