ГАР ДЭЭРЭЭС СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

2021-04-16  

Хэнтий аймгийн төв Чингис хотод хөл хорионы энэ үед гар дээрээс согтууруулах ундаа худалдаж байсан иргэнийг илрүүлжээ.
Тодруулбал, Хэрлэн сумын тавдугаар багийн нутагт байрлах иргэдийн нэрлэж заншсанаар “Муурын байшин” гэх газар хууль бус энэхүү ажиллагааг явуулж байсныг иргэдийн мэдээллээр илрүүлсэн аж.
Хуулийн дагуу нийт 55 литр пиво, дөрвөн литр архийг хураан авч, хууль бусаар олсон орлогыг хурааж Шүүхэд шилжүүлсэн байна.
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?