"SAMSUNG"-ИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАТВАР ТӨЛНӨ

2021-04-28  

 Өнгөрсөн онд мөнх бусыг үзүүлсэн “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хигийн өв залгамжлагчид 12 их наяд гаруй воны (10.7 тэрбум ам.доллар) өв залгамжлалын татварын төлнө гэж Лигийн гэр бүлийн төлөөлөгч мэдэгджээ.

Энэ нь БНСУ-ын түүхэнд байгаагүй их хэмжээний татвар юм. “Samsung”-ийн өв залгамжлагчид өвлөн авсан хувьцааг хэрхэн хуваах талаараа мэдээлээгүй байна.

Өв залгамжлагчид мөн вируст халдвартай тэмцэхэд болон хүүхдийн ховор өвчний судалгаанд зориулж, 1 их наяд вон (900 сая ам.доллар), 2 их наяд воноор (1.8 тэрбум ам.доллар) үнэлэгдэх 23 мянга орчим урлагийн бүтээл хандивлахаа мэдэгджээ.

“Samsung” компанийн тэргүүн агсны хөрөнгийг түүний бэлэвсэн эхнэр, хүү, хоёр охин нь өвлөж авах юм. БНСУ-ын хамгийн баян хүн болох “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хи өнгөрсөн оны 10 дугаар сард нас нөгчиж, 25 их наяд гаруй воноор (22.5 тэрбум ам.доллар) үнэлэгдэх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө үлдээжээ.

Ли Кун Хигийн гэр бүлийнхэн өв залгамжлалын татварыг хэсэгчлэн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Татварын зургааны нэгийг дөрөвдүгээр сарын сүүлчээр, үлдсэн хэсгийг ирэх таван жилийн хугацаанд төлөх аж.

 

 Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?