ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД СЭТГҮҮЛЧДИЙН ГУРАВНЫ 2 НЬ АЖЛЫН БАЙРАА АЛДЖЭЭ

2021-05-03  

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр Бүгд найрамдах Намиби улсын нийслэл Виндхук хотноо Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний талаарх бага хурал болж байна. 4 дүгээр сарын 30-нд эхэлсэн уг хурлаар сэтгүүлчдийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах талаар хөндөж байна. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд дэлхий даяар хэвлэд мэдээллийн ажилтнууд, чөлөөт сэтгүүлчдийн гуравны 2 нь ажлын байраа алдаж, цалин хөлс, орлого буурсныг бага хурлаар мэдээлэн хэлэлцэж байна. 

Бага хурлын үеэр 40 орчим уулзалт болж, уулзалтуудаар ХМХ-үүдийн тэсвэртэй байдал, цахим талбарын ил тод байдал, мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлэх арга замын талаар 3 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хуралд оролцогчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одре Азуле, Намиби улсын ерөнхийлөгч Хаге Гейнгоб болон Африкийн орнуудын Засгийн газрын төлөөлөгч нарт хандаж үг хэлж байна. 

Бага хурлын үеэр эмэгтэй сэтгүүлчид цахим орчинд хүчирхийлэлд өртөж байгаа талаар явуулсан судалгааны дүнг танилцуулах юм. Мөн олон улсад хамгийн нэр хүндтэйд тооцогдох ЮНЕСКО-гийн Гильермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?