АНУ ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯР ГЭХЭД ХҮН АМЫНХАА 70 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛНА

2021-05-05  

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоодугаар сарын 4-ний өдөр гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг вакцинжуулж, 12-15 насны хүүхдүүдийг аль болох ойрын хугацаанд дархлаажуулж эхэлнэ хэмээн мэдэгдлээ.

Энэ нь Тусгаар тогтнолын баяр гэхэд насанд хүрсэн 160 сая иргэнийг вакцинжуулалтад бүрэн хамруулна гэсэн үг юм. Одоогийн байдлаар 105 сая хүн хэдийнээ “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгаа бөгөөд улсын хэмжээнд өдөрт нэг сая орчим хүнийг вакцинжуулж байна.

Гэвч энэхүү үзүүлэлтийг гурван долоо хоногийн өмнөх үетэй харьцуулахад 50 хувиар буурчээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа “COVID-19”-ийн вакцинд эргэлзэж буй хүмүүсийн эргэлзээг тайлахаар ажиллаж байгааг Ерөнхийлөгч мөн мэдэгджээ.

Ж.Байден Цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ, “Хоёр сарын дараа тусгаар тогтнолын баяраа коронавирусээс ангижирсан мөчтэй хамт тэмдэглэцгээе. Бид бүхэн энэ зорилгодоо хүрч чадна” хэмээн хэлжээ. Тэрбээр өмнө нь долоодугаар сарын 4 гэхэд "хэвийн амьдралдаа эргэн орох" зорилтыг дэвшүүлж байсан юм. 

“COVID-19”-ийн вакцинжуулалтын хурдаараа дэлхийд тэргүүлж буй Израил улсын хувьд хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулснаар эдийн засгаа бараг бүхэлд нь сэргээгээд байгаа бөгөөд халдварын шинэ тохиолдлын тоо бараг тэгт дөхөж очоод байгаа ажээ.

 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?