ЭНЭТХЭГТ НАЙМАН АРСЛАНГААС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021-05-05  

Энэтхэгийн өмнөд нутгийн Хайдарабад хотын “Nehru” амьтны хүрээлэнгийн найман арслангаас өнгөрсөн сард коронавирусний халдвар илэрсэн гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн арслангуудаас сорьц цуглуулан шинжлүүлэхэд хариу нь эерэг гарсан байна.

“Азийн арслангуудыг тусгаарласан бөгөөд шаардлагатай эмчилгээг хийж байна. Найман арслан бүгд эдгэрч буй байдал ажиглагдаж байна” гэж Байгаль орчин, ой мод, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан яам мэдээлжээ. Мөн амьтдын сорьцод нэмэлт шинжилгээ хийхэд коронавирусний хувилбараар халдварлаагүй болох нь тогтоогджээ.

“Nehru” амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааг одоогоор зогсоогоод байгаа бөгөөд бусад амьтны хүрээлэнд холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн байна.

“Дэлхийн бусад орны амьтны хүрээлэнд өнгөрсөн онд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудаас үзэхэд вирус амьтдаас хүнд халдварладаг гэх баттай нотолгоо байхгүй” гэдгийг яамны мэдэгдэлд дурджээ. 

 

Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ. /CNN/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?