ИЛТАЛИЙН АРАЛ ДЭЭР МЯНГА ГАРУЙ ЦАГААЧ ИРЖЭЭ

2021-05-10  

 Италийн Лампедуза аралд ням гарагт 1000 гаруй цагаач хүрэлцэн очсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Нэг завин дээр хүүхэд багтсан нийт 400 орчим хүн зорчиж явсан тухай Италийн “Ansa” агентлаг мэдээлсэн байна.

Тус арлын захирагч Тото Мартеллогийн мэдэгдсэнээр, цаг агаарын байдал таатай байгаатай холбоотойгоор дүрвэгсдийн тоо нэмэгдэж байгаа аж. 

Лампедуза нь Европт нэвтрэх хүсэлтэй хүмүүсийн зорьдог гол боомтуудын нэг юм. Он гарснаас хойш 11 мянга гаруй цагаач “Лампедуза” арал дээр иржээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4105-аар илүү үзүүлэлт байсан аж. Гэсэн ч цагаачлалын хямрал дэгдсэн 2015 оныхтой харьцуулахад бага байжээ. 

 
Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?