ЯПОН ЭНЭТХЭГЭЭС ИРЭХ ХҮМҮҮСТ ТАВИХ ХЯЗГААРЛАЛТАА ЧАНГАТГАНА

2021-05-10  

 Энэтхэгт тархсан коронавирусийн хувилбар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Япон өнөөдрөөс Энэтхэг, Пакистан, Балбаас ирэх хүмүүст тавих хязгаарлалтаа чангатгахаар болжээ.

Тодруулбал, эдгээр гурван орноос ирсэн хүмүүс Засгийн газрын тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж буй газруудад зургаан хоног байрлана. Ингэх хугацаандаа тэд гурав, зургаа дахь өдрөө шинжилгээ өгөх бөгөөд хоёр шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд оршин суугчдыг Япон дахь гэртээ өөрийгөө тусгаарлахыг хүсэх ажээ.

Энэ нь коронавирусийн хувилбарууд хурдацтай тархаж буй 30 орчим улс орон, бүс нутгаас Японд ирж буй хүмүүсийн зочид буудалд тусгаарлагдах хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм. Энэтхэгт сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо өдөрт 400 мянгаар, нас барсан тохиолдлын тоо 4000-аар нэмэгдэх болоод байгаа юм. 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?