ТАТАРСТАНД ГАШУУДЛЫН ӨДӨР ЗАРЛАЖЭЭ

2021-05-12  

 ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотын сургуульд гал нээсний улмаас есөн хүн, түүний дотор долоон хүүхэд амиа алдсан эмгэнэлт явдалтай холбогдуулан тавдугаар сарын 12-ны лхагва гаргийг гашуудлын өдөр болгон зарлажээ.

“Ерөнхийлөгчийн зарлигаар тавдугаар сарын 12-ныг гашуудлын өдөр болгон зарлалаа” гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Лилия Гамилова мэдэгдсэн байна.

Казань хотын сургуулиуд энэ өдөр ажиллахгүй. Эмгэнэлт явдал болон гашуудал зарласантай холбогдуулан соёл, урлагийн арга хэмжээг цуцалжээ.

Мягмар гарагт Казань хотын 175 дугаар дунд сургуульд 19 настай залуу гал нээсний улмаас долоон хүүхэд, хоёр багш амиа алдаж, 21 хүн шархадсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус улсын Ерөнхийлөгч Рустам Миннихановын мэдээлснээр, уг залуу өөр дээр нь албан ёсоор бүртгэлтэй зэвсгээр гал нээсэн байна

 

Эх сурвалж: КАЗАНЬ. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?