ЯПОН ВАКЦИНЫ АСУУДЛААРХ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2021-05-12  

Япон улс коронавирусийн вакциныг дэлхий даяар хэрхэн хуваарилах талаар хэлэлцэх цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү мягмар гарагт мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Гави холбоотой хамтран ирэх зургаадугаар сарын 2-нд зохион байгуулах энэхүү уулзалтад Ерөнхий сайд Сүга Ёшихидэ оролцох ажээ.  

Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаад буй энэ цаг үед вакциныг тэгш хуваарилах нь тулгамдсан асуудал болоод байгааг М.Тошимицү онцлон тэмдэглэжээ. Мөн энэхүү уулзалт хөгжиж буй орнуудад аюулгүй, үр дүнтэй вакцин нийлүүлэх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ Япон улс коронавирусийн вакциныг тэгш хийгээд хүртээмжтэй хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгох боломжийг судалж магадгүй гэдгийг тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дурдсан байна. Тус улсын хувьд “COVAX” хөтөлбөрт 200 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа ажээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?