МҮОХ, "ЕВРО ТРЭЙВЕЛ" КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2021-05-15  

Монголын үндэсний олимпын хороо, “Евро трэйвел” компанитай "Парис-2024" олимпын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг гэрээний дагуу “Евро Трэйвел” компани нь “Парис-2024” олимпын наадмын хөгжөөн дэмжигч-жуулчдыг зохион байгуулж оролцуулах тусгай эрхийг авах юм. Энэхүү гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Евро Трэйвел” компанийн Ерөнхий захирал Ц.Ганзориг нар гарын үсэг зурав.

"Парис-2024" олимпын наадмын ТУСГАЙ ЭРХ-ийг авснаар “Евро Трэйвел” компани нь Олимпын бэлгэдэл таван цагаригийг сахин хамгаалах тухай Найробын гэрээ, Дэлхийн оюуны өмчийн конвенци, Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж баталгаажих юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?