ОХУ ХЭД ХЭДЭН УЛСТАЙ НИСЛЭГЭЭ СЭРГЭЭЖЭЭ

2021-05-15  

ОХУ тавдугаар сарын 25-наас Исланд, Мальт, Мексик, Португал, Саудын Арабтай агаарын харилцаагаа сэргээхээр болжээ.

Энэ тухай ОХУ-ын коронавирусний тархалт, зөөвөрлөгдсөн тохиолдлоос урьдчилан сэргийлэх шуурхай штаб мэдээлсэн байна.

“Хэлэлцүүлэг хийж, зарим улс орны халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан үзсэнээр, дараах орнуудтай тогтмол үйлддэг олон улсын нислэгээ харилцан сэргээх тухай шийдвэрийг гаргажээ. Үүнд Исланд (Москва - Рейкьявик чиглэлд долоо хоногт хоёр удаа), Мальта (Москва - Валлетта долоо хоногт хоёр удаа), Мексик (Москва - Канкун долоо хоногт гурван удаа), Португал (Москва - Лиссабон долоо хоногт гурван удаа), Саудын Араб (Москва – Жидда долоо хоногт гурван удаа), Махачкала - Жидда, Грозный-Жидда чиглэлд долоо хоногт нэг удаа) багтжээ.

Одоогоор ОХУ-аас Армени, Азербайжан, Беларусь, Энэтхэг, Казахстан, Вьетнам, Венесуэл, Грек, Герман, Сингапур, Серби, Этиоп, Катар, Киргиз, БНСУ, Египет, АНЭУ, Танзани, Швейцар, Шри-Ланк, Узбекистан, Финланд, Япон, Мальдив, Куба, Сейшелийн арлууд руу нислэг үйлдэгдэж байгаа аж.

Эх сурвалж: МОСКВА. /TASS/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?