АНУ-ЫН СУВИЛАГЧ НАРЫН ХОЛБОО АМНЫ ХААЛТ ЗҮҮХ ЖУРМЫГ СУЛРУУЛСНЫГ ЗЭМЛЭН БУРУУШААЖЭЭ

2021-05-17  

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ "COVID-19"-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс ихэнх тохиолдолд амны хаалт зүүх шаардлагагүй хэмээн мэдэгдсэнийг тус улсын сувилагч нарын хамгийн том холбоо зэмлэн буруушаажээ.

“Шинэ журам шинжлэх ухаанд тулгуурлаагүй бөгөөд нийгмийн эрүүл мэндийг үл хамгаалж, өвчтөнүүдээс гадна сувилагч нар тэргүүтэй галын шугамд ажиллаж буй ажилтнуудыг амь насанд аюул учруулж байна” гэж Сувилагч нарын үндэсний холбооны /NNU/ гүйцэтгэх захирал Бонни Кастильо мэдэгджээ.

“Өдгөө халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг сулруулах цаг болоогүй байгаа бөгөөд бид зуунд тохиогоогүй аминд халтай цар тахлын эсрэг тэмцлийн ид дунд үедээ л ирж байхад “CDC” ийм шийдвэр гаргасан нь бидний бухимдлыг төрүүлж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Мөн Сувилагч нарын үндэсний холбооны тэргүүн Жин Росс хэлэхдээ, “Хэрэв “CDC” аминд халтай вирус хэрхэн тархдаг талаарх шинжлэх ухааны судалгаануудыг бүрэн танин мэдсэн бол ийм удирдамжийг гаргахгүй байсан” гэжээ.

Ийнхүү тус холбоо халдварт өвчний талаарх онцгой байдлын үеийн түр стандартыг “хойшлуулахгүйгээр” гаргахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдах газарт /OSHA/ уриалсан байна.

“Хэрэв ийм стандартыг нэн даруй гаргахгүй бол урьдчилан сэргийлэх боломжтой халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж, сувилагч нар тэргүүтэй галын шугамд ажиллаж буй ажилтнуудын дунд халдвар илэрсээр байх нь тодорхой юм” гэж Сувилагч нарын үндэсний холбооны өндөр албан тушаалтан Зеней Триунфо-Кортез мэдэгджээ. 

 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /VOA/. 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
M:Yag zov shd, vaktsin huilgesen ch maskaa neg hesegtee corono namjtal zuuh heregtei!!! 2021-05-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?