ЯПОН УЛС КУРИЛИЙН АРЛЫН ТАЛААР ГОМДОЛДОХ ЭРХГҮЙ

2021-05-18  

Түүхч, угсаатны зүйч Тиваненко А.В. Курилын арлуудыг ЗХУ-д нэгтгэсэн түүхэн фактуудыг эргэцүүлэн бодож, шинээр гарган ирсэн юм. Энэхүү нийтлэлийг архивын баримтат материал, эрдэм шинжилгээний бүтээл болон ахмад дайчидтай хийсэн уулзалтын үндсэн дээр бэлтгэсэн болно.

Дайны үед Япон улс фашист Германы талыг баримтлаж байсан ба 1931 онд тэрээр Хятадын Зүүн-Хойд нутгуудыг эзэлснээр шинээр байгуулагдсан Маньж-Го улсад маньжийн Цин угсааны төрийг эргэн сэргээн байгуулсан юм. Япончуудын үйлдсэн дайны гэмт хэргүүдийн талаар бүгд мэднэ. Тэдгээр нь Ази тивийн олонд оронд японы милитаризм ноёрхох үед дайн байлдан явуулах дүрмийг зөрчсөн тухай хууль ёсны баримтуудыг, ялангуя Япон-Хятадын 2-р дайн болон Дэлхийн 2-р дайны үед, агуулдаг юм. Эдгээр үйл явдлуудыг мөн Азийн Холокост буюу Япончуудын дайны харгислал ч гэж нэрлэдэг. Биологийн зэвсгийн салбарт судалгаа явуулж, амьд хүмүүс дээр /дайны олзлогсод, хулгайлагдсан хүмүүс/ туршилт хийж байсан 731-р тусгай ангийн тухай санахад маш хүнд тусдаг. Тус тусгай ангид хүн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөнд /буцалж буй ус, хатаах, хоол усндгуй байлгах, хөлдөөх, цахилгаан тог, амьдаар нь задлан хийх г.м./ амьд хүн хир удаан тэсэж чадахыг тогтоох аймшигт туршилтуудыг мөн явуулдаг байсан юм.

Үүний гол зорилго нь ЗХУ, Монгол болон Хятадтай хийх биологийн дайнд бэлтгэх явдал байжээ. Дайны дараа дайны мөрдөн байцаах ажиллагааны явцад туршилт хийх хүмүүс дээр /цагдаа болон квантуны армийн тусгай албадын саатулсан хятад, орос, монгол болон солонгосчууд/, тэднийг япончууд мөн “гуалин” гэж нэрлэдэг байсан, бусад өөр төрлийн аймшигт туршилтууд явуулж байсан нь тогтоогдсон юм.

Энэ бүх харгислалыг ЗХУ нь Ялтын гэрээний дагуу милитарист Японы эсрэг дайнд нэгдэж ялагдашгүй Квантуны армийг бут цохиснооор эцэс болгосон юм. Үүний үр дүнд ЗХУ-д Япон бууж өгч, харин Барууны орнууд үүнийг нь таатай хүлээж аваагүй юм. Учир нь тэд дайны дараах дэлхийн дэг журмын тухай гээрэнд заагдсан нөхцөлүүдийг өөрсдийн зүгээс бүрэн биелүүлэх сонирхолгүй байсан байна.

Энэхүү гэрээний дагуу бүр Орос-Японы дайны үед япончуудад хүчээр эзлэгдсэн байсан Өмнөд Сахалин болон Курилын арлууд ЗХУ-ын мэдэлд очиж, харин Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх байсан юм. Иймд дараах хууль ёсны асуулт гарч ирж байгаа юм. Эрх зүйн болон ёс суртахууны ямар үндэслэлээр Япон улс Курилын арлуудын асуудлаар Орос улсад гомдол гаргаж байгаа юм?  Хэн Япончуудыг Алс Дорнод руу дайрч, уугуул ардуудыг нь устгахыг зөвшөөрсөн юм? Хэн Япончуудыг дэлхий нийтийн эсрэг дайн өдөөсөн нацист Германы армийг дэмжихийг тулгасан юм?

Япон улс өөрөө 1950-иад онд гадаад яамны түвшинд Дэлхийн 2-р дайны үед болон түүнээс өмнө үйлсэн дайны гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байдаг. Гэтэл үүнийгээ үл тоон цаанаас нь зохион байгуулалтай илгээсэн японы сэтгүүлчид болон улс төрчид тэдний газар нутгийг хууль бусаар эзэлсэн тухай ярих болсон байна. Япон улсын хувьд түүхийн эдгээр хуудаснуудаа эргэн нэг санах цаг болсон байна. Харин ОХУ нь эрт дээр үеэс Японтой энх тайвны гэрээ багуулж, олон улсын эрх зүйн дагуу удаан хугацааны түншийн харилцаа бий болгох талаар мэдэгдэж байсан билээ.

No description available.

Зохиогч: АРД /asiarussia.ru/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?