ХАМАС БҮЛЭГЛЭЛ ИЗРАЙЛЬ РУУ ДОВТОЛЖ, 7 ХОНОГТ 3100 ПУУЖИН ХАРВАЖ, ЗУУН ЗУУН ЭНГИЙН ИРГЭДИЙГ ШАРХДУУЛЖЭЭ

2021-05-18  

Дэлхийн нийтийг цочроосон үйл явдлын нэг бол Хамас бүлэглэлийн үйлдсэн харгислал болоод буй. Хамас бүлэглэлийнхний энэхүү үйлдлийг Олон улсын нийгэмлэг анхааралдаа авах нэн шаардлагатай байна. Израил улс ард иргэдээ Хамас бүлэглэлийн халдлагаас хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байгаа хэдий ч тус бүлэглэлийнхэн энгийн иргэдийг хохироосоор байгаа аж. Хамас бүлэглэл Израил улс руу сүүлийн 7 хоногийн хугацаанд 3100 пуужин харваж, 10 энгийн иргэний амь насыг хохироож, зуу зуун иргэнийг хүндээр шархдуулжээ.Тэд Израилийн иргэдийн өмнө энэхүү хариуцлагаа заавал хүлээх болно. Тус бүлэглэлийнхэн Израилийн энгийн иргэд, сургууль, оффис барилга, гэр орон руу дайралтуудаа чиглүүлж байгаа нь Олон улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байгаагийн нэг илрэл юм.

Ингэхдээ тэд санаатайгаар хүн амын нягтаршил ихтэй газрыг сонгож, иргэдийг олноор нь хөнөөх бодлого баримталж байгаа нь хүн төрөлхтөний эсрэг хийж байгаа гэж гэмт хэрэг гэж үзэж болно. Энэ нь Израил болон Хамасын ялгаа юм. Израил улсын хувьд өөрсдийгөө хамгаалах үүднээс Газын зурвас дах террористын бүлэглэлийг өндөр нарийвчлалтай онилж довтолдог. Израил улс аль болох энгийн иргэдийг хохироохгүй байхын тулд бүхий л арга хэмжээг авч, Газын зурваст зэвсэггүй хүн эрсэдсэн тохиолдол гарсанд харамсаж байна. Хамас бүлэглэлийнхэн Газын зурваст энгийн иргэн хохирох бүрд тэмдэглэн баярлаж, олон улсын нийгэмлэгийн анхаарлыг Хамаст бус Израил уруу чиглүүлэхийг зорьж эхэллээ.

Энэ бүхний хариуд Израил улс энэ аймшигт хүчирхийллийг зогсоож, галаа зогсоохыг шаардаж, энх тайвныг эрхэмлэж, хилийн зурвасаа аюулгүй байлгахыг хүсч байгаа юм. Харамсалтай нь, бодит байдлаас харахад Газын зурвас дахь ажиллагаа энэ бүхэн биелтэл зогсохгүй бололтой. Энэ нь дан ганц Израил улсын бус Дундад Ази дах энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг эрэн хайдаг улс орнуудын хүсэл эрмэлзлэл болоод буй.

Израил улсын бодлого нь үргэлж Гэгээн хот болох Иерусалимийн байгаа байдлыг хадгалж, бүхий л шашныг хүндлэн шүтэх эрх чөлөөг олгох байсаар ирсэн билээ.

НҮБ-ын Израил улсын элч Gilad Arden Ням гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн тусгай нээлттэй хэлэлцүүлгээр үеэр хэлэхдээ “Та бүхэн Израил улсад саад болохын оронд Газын зурвасыг цэрэг, зэвсэггүй болгохыг шаардаж, Газын зурвас дахь энгийн иргэдийн аюулгүй байх эрх, нөхцөл байдлыг дэмжихийг шахан шаардсанаар илүү энх тайванлаг ирээдүйг дэмжиж, сонгож болно. Израил улс аль хэдийнэ сонголтоо хийсэн. Бид өөрсдийн иргэдээ хамгаалахын тулд бүх шаардлагатай алхмуудыг хийх болно. Харин одоо та сонгох үлдлээ” гэжээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?