ЯПОНД 14 МЯНГАН ХҮН НҮҮХ ЗӨВЛӨМЖ АВЧЭЭ

2021-05-21  

 Японы баруун нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэж болзошгүй байна.

Үүнтэй холбогдуулан 14 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхийг Японы Цаг уурын газрын мэргэжилтнүүд зөвлөжээ.

Вакаяма мужийн 12 мянга, Осака мужаас 2 мянга оршин суугч нүүх зөвлөмж авсан байна. Цаг уурын газрын мэдээлснээр, хэд хэдэн дүүрэгт нэг өдрийн дотор 100-200 мм хур тунадас унаж магадгүй байгаа аж.

Түүнчлэн хур тунадасны хэмжээ өмнөд болон баруун өмнөд нутгийн налуу газраар нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор цаг уурчид нам дор газруудад хөрсний нуралт, үерийн аюул нүүрлэх, гол мөрний усны түвшин нэмэгдэх, аянга цахилгаан, хүчтэй шуурга дэгдэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад уриалжээ. 

 
Эх сурвалж: ТОКИО. /NHK/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?