Европын Холбооны гишүүн орны төр, засгийн тэргүүнүүд Беларусийн эсрэг хориг арга хэмжээг өргөтгөж, хар жагсаалтад шинээр хувь хүмүүс болон хуулийн этгээдүүдийг оруулах шийдвэр гаргажээ.
Энэ тухай Германы канцлер Ангела Меркель ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэв.
“Баривчлагдсан хүмүүсийг (сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевич, София Сапега) даруй суллахыг бид Беларусаас шаардаж байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллага “Ryanair” компанийн нисэх онгоц ослын буулт хийсэн явдлыг даруй шалгах ёстой гэж бид үзэж байна” хэмээн тэрбээр хэлжээ.
"Энд олон улсын гэрээ зөрчигдсөн гэж бид үзэж байна. Болсон явдалд хэн буруутай вэ гэсэн асуудал яригдаагүй ч бид хариу арга хэмжээг авах ёстой. Бидний хувьд улс төрийн мессеж өгөх нь чухал байсан. Тийнхүү хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийг хориг арга хэмжээний жагсаалтад шинээр оруулахыг ЕХ-ны орнуудын гадаад хэргийн сайд нараас хүссэн. Хар жагсаалтад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогоос гадна өөр олон улс төрч байгаа" гэж тэрбээр мөн ярьсан байна.