"XIAOMI"-ИЙН ЭХНИЙ УЛИРЛЫН АШИГ 260 ХУВИАР ӨСЖЭЭ

2021-05-27  

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн цэвэр ашиг энэ оны эхний улиралд жилийн дундаж үзүүлэлтээс 260.6 хувиар өсөж, 7.8 тэрбум юаньд (1.2 тэрбум ам.доллар) хүрчээ.

“Xiaomi”-ийн орлого нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд 76.9 сая юаньд (12 тэрбум орчим ам.доллар) хүрч, шинжээчдийн таамаглаж байснаас давсан байна. Энэ нь жилийн дундаж үзүүлэлтээс 54.7 хувиар өссөн тоо аж.

Эдгээр үзүүлэлтүүд сайжирсан нь дотоодын болон дэлхийн зах зээл дээр ухаалаг гар утасных нь нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой байна. “Xiaomi” ухаалаг гар утасны экспортын хэмжээгээр “Samsung”, “Apple” компаниудын дараа гуравт бичигдэж эхэлжээ. Нэгдүгээр улиралд тус компани 49.4 сая ширхэг утас нийлүүлсэн байна. Жилийн эцэс гэхэд Хятадын үйлдвэрлэгч энэ үзүүлэлтийг 200 саяд хүргэхээр төлөвлөжээ.

2010 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан “Xiaomi” компани 2018 онд Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргажээ. Пүрэв гаргийн өглөө тус компанийн хувьцааны үнэ 4 гаруй хувиар өсөж, 29.3 хонконг доллар (3.8 ам.доллар) болсон байна.

 

Эх сурвалж: ХОНКОНГ. /South China Morning Post/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?