"SHELL" КОМПАНИД “Shell” CO2-ЫН ЯЛГАРЛАА БУУРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ

2021-05-27  

 Нидерландын шүүх нефтийн салбарт тэргүүлэгч “Royal Dutch Shell” компанид нүүрстөрөгчийн давхар ислийнхээ /CO2/ ялгарлыг 2030 он гэхэд 2019 оны түвшнээс 45 хувиар бууруулахыг үүрэг болгожээ.

Гааг хотын шүүхийн баримт бичигт дурдсанаар, Англи-Нидерландын “Shell” групп компанийнхаа болон  нийлүүлэгчдийнхээ CO2-ын ялгарлыг хариуцах ажээ.

"Энэ нь Парисын уур амьсгалын хэлэлцээртэй уялдуулан аливаа компанид хуулийн дагуу үүрэг хүлээлгэж буй анхны тохиолдол" болохыг “Friends of the Earth” байгаль орчныг хамгаалах байгууллага мэдээлжээ.

Хэдийгээр энэхүү шийдвэрийг Нидерландад гаргасан ч дэлхий дахинд үр нөлөөгөө үзүүлнэ. “BBC” телевизийн Нидерланд дахь сурвалжлагч Анна Холлиган энэ талаар мэдээлэхдээ, Гаагийн шүүх “үлгэр жишээ шийдвэр” гаргалаа хэмээсэн байна.

Харин “Shell” компанийн хэвлэлийн төлөөлөгч, “Шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдээд, компанийн хувьд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа бууруулах чиглэлд хүчин чармайлтаа ахиулсаар буйг" онцлон хэлжээ.

"Shell" компани нь 2030 он гэхэд CO2-ын ялгарлаа 20 хувиар бууруулах зорилт тавиад байсныг "CNBC" телевиз мэдээллээ.  

 

Эх сурвалж: АМСТЕРДАМ. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?