КАНАД САР ЛУУ САНСРЫН НИСГЭГЧЭЭ ИЛГЭЭНЭ

2021-05-27  

 Канадын сансрын нисэгч АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) “Artemis 2” хөтөлбөрт оролцоно. Канад улс мөн ойрын таван жилд сар луу өөрөө явагч төхөөрөмж илгээнэ гэж тус улсын Инновац, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн сайд Франсуа-Филипп Шампань мэдээлжээ.

“Канад улс сансрын түүхийн нэг хэсэг болно. Канад хүн 1972 оноос хойш сар луу хийх анхны жолоодлогот нислэгийн “Artemis 2” хөтөлбөрт оролцоно” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна. Үүнээс гадна, Шампань тус улс ойрын таван жилд саран дээр судалгааны аппаратаа буулгахаар төлөвлөж байгааг онцолжээ.

2020 оны 12 дугаар сүүлчээр NASA болон Канадын сансрын агентлаг (ККА) сарыг эзэмших “Artemis”, “Lunar Gateway” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцжээ. Тухайлбал, Канад NASA-ийн төслүүдэд шинэ үеийн "Canadarm3" манипулятор гэх зэрэг роботжсон систем бүтээх, суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэх бол NASA “Artemis”, “Lunar Gateway” хөтөлбөрийн жолоодлогот нислэгүүдэд ККА-ийн хоёр нисэгчид суудал гаргаж өгөх аж. 

NASA сарыг эзэмших "Artemis" хөтөлбөрөө 2019 оны хавар танилцуулсан юм. Энэхүү хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. Хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2024 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдийг саран дээр буулгахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн эхний үе шатыг 2021 онд, хоёр дахийг нь 2023-нд товлосон байна.

 

Эх сурвалж: ОТТАВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?