СИРИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БАШАР АСАД ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ

2021-05-28  

 

 Сирид 5 дугаар сарын 26-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг тус улсын Ардын зөвлөлийн дарга Хаммуда Сабаг пүрэв гарагт зарлажээ.

“Одоогийн Ерөнхийлөгч Башар Асад сонгогчдын 95.1 хувийн дэмжлэгийг авч, сонгуульд ялалт байгууллаа” хэмээн тэрбээр Дамаск хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Сонгуулийн ирц 78 хувьтай байсан бөгөөд 14 сая гаруй хүн саналаа өгчээ. Иргэдийн сонгуулийн идэвх оролцоо хүлээлтээс өндөр байсныг Сабаг цохон тэмдэглэв.

"Сирийн иргэд сорилтуудыг даван туулахад бүрэн бэлтгэлтэй байгаагаа харуулж, түүхийн өөр нэгэн гайхамшигт хуудсыг бүтээлээ" гэж парламентын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. .

Асадын өрсөлдөгчид болох Парламентын депутат асан Абдалла Саллюм Абдалла, эх оронч сөрөг хүчний төлөөлөгч Махмуд Ахмед Мураи нар 1.5 болон 3.3 хувийн дэмжлэгийг тус бүр авчээ.

 

Эх сурвалж: БЕЙРУТ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?