Ж.БЕЗОС "AMAZON" КОМПАНИЙН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ТУШААЛААСАА ОГЦОРНО

2021-05-28  

 “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос компанийнхаа тэргүүний албан тушаалаас ирэх долоодугаар сарын 5-ны өдөр огцорно гэдгээ мэдэгджээ. Түүнийг огцрох гэж буй талаар тус компани өмнө нь мэдэгдээд байсан юм.

Ж.Безос “Amazon” компанийн хувьцаа эзэмшигчдийн жил тутмын уулзалтын үеэр энэ талаараа мэдэгджээ. Огцрохоор товлоод буй өдрийнхөө талаар тэрбээр, яг 27 жилийн өмнө 1994 оны энэ өдөр компаниа анх үүсгэн байгуулж байснаа дурсан ярьжээ.

Түүний халааг “Amazon”-ы үүлэн тооцооллын бизнесийг хариуцаж буй Энди Жесси авах ажээ. Ж.Безосын хувьд түүнд бүрэн дүүрэн итгэж байгаагаа цохон тэмдэглэсэн байна.

Ж.Безос өөрийн компаниа цахим худалдаа, видео стриминг, үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч технологийн томоохон компани болгон өргөжүүлэн тэлсэн билээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?