ГЕРМАНД ИРЭХ САРААС ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛЖ ЭХЭЛНЭ

2021-05-28  

12-16 насны хүүхдүүд ирэх сараас “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой болно гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгджээ.

"12-16 насны хүүхдүүд зургаадугаар сарын 7-ноос вакцин хийлгэхээр бүртгүүлэх боломжтой болно” гэж тэрбээр пүрэв гарагт мужуудын ерөнхий сайд нартай вакцинжуулалтын талаар хийсэн видео уулзалтын дараа мэдэгдсэн байна.

Biontech/Pfizer 12-аас дээш насны хүүхэд, өсвөр насныханд зориулсан “SARS-Cov2”-ын вакцинаа бүртгүүлэх хүсэлтийг Европын эмийн агентлагт (EMA) хүргүүлээд байгаа юм.

Вакцинжуулалтын хурд одоо байгаа тунгаас хамаарах бөгөөд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг Меркель тэмдэглэжээ.

Зуны эцэст хоёрдугаар сард амласны дагуу хүн бүр вакцин хийлгэх боломжтой болно гэж Германы Канцлер мэдэгдсэн байна.

Меркелийн мэдээлснээр, одоогийн байдлаар Германы нийт хүн амын 41.5 хувь нь буюу 35 сая хүн вакцины эхний тунг, 13 сая буюу 15.7 хувь нь хоёр тунг бүрэн хийлгэжээ.

 

Эх сурвалж: БЕРЛИН. /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?