ШВЕЙЦАР ХЯГРААРЛАЛТАА СУЛРУУЛЖЭЭ

2021-05-31  

Швейцар улс коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалтуудаа үе шаттайгаар сулруулж эхлээд байгаа юм.

Даваа гарагаас тус улсад зоогийн газрууд үйлчлүүлэгчдийг гадна талбайд төдийгүй дотор хүлээн авах боломжтой болжээ. 

Холбооны зөвлөлийн шийдвэрээр 5 дугаар сарын 31-нээс байгууламж дотор 30, гадна талбайд 50 хүнийг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрчээ. Үүнээс гадна спортын уралдаан, тэмцээнүүдийг өмнө нь байгууламж дотор 50, гадна талбайд 100 хүртэлх хүн үзэх боломжтой байсан бол одоо энэ харьцаа 100, 300 болж тус бүр өөрчлөгджээ.

Танхимд цугларах оюутнуудын тоог хязгаарлахаа больсон ч заавал амны хаалт зүүх шаардлага хэрэгжсэн хэвээр байх юм. Швейцар, ЕХ-нд зөвшөөрөгдсөн вакцинаар тариулсан иргэд эрсдэл өндөртэй орнуудаас ирэхдээ тусгаарлагдах шаардлагагүй болжээ. Засгийн газрын дараагийн удаад 6 дугаар сарын 11-нд хязгаарлалтыг сулруулахаар төлөвлөж байна.

Швейцар, Лихтенштейний Хант Улсад цар тахал дэгдсэнээс хойш 693 мянга гаруй тохиолдол илэрч, нас барсан 102 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?