ОХУ ӨӨР 8 УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААГАА СЭРГЭЭНЭ

2021-06-01  

ОХУ 6 дугаар сарын 10-наас Австри, Унгар, Ливан, Люксембург, Маврики, Марокко, Хорват улсуудтай тогтмол үйлддэг нислэгээ сэргээх бол Албанитай захиалгат нислэг үйлдэх тухай коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штаб сэтгүүлчдэд мэдээлжээ.

Улс орнуудын халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр 6 дугаар сарын 10-наас дараах улсуудтай олон улсын нислэгээ харилцан сэргээх шийдвэрийг шуурхай штаб гаргажээ. Үүнд: Австри (Москва - Вена чиглэлд долоо хоногт 2 удаа); Унгар (Москва - Будапешт долоо хоногт 2 удаа); Ливан (Москва - Бейрут долоо хоногт 1 удаа); Люксембург (Москва - Люксембург долоо хоногт 1 удаа); Маврики (Москва - Порт-Луи долоо хоногт 2 удаа); Марокко (Москва - Рабат долоо хоногт 2 удаа); Хорват (Москва - Загреб долоо хоногт 2 удаа) улсууд багтсан байна.

Үүнээс гадна Албани улстай Москва-Тирана хотын чиглэлд долоо хоногт нэг удаа үйлдэх чартер нислэгийг сэргээсэн байна.

ОХУ коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад агаарын тээврийн бүх харилцаагаа түр зогсоосон юм.

Тус улс өнгөрсөн оны наймдугаар сараас бусад оронтой нислэгээ аажмаар сэргээж байгаа бөгөөд одоогийн байдлаар Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргиз, Казахстан, Серби, Өмнөд Солонгос, Япон, Этиоп, Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар, Грек, Сингапур, Куба, Сейшелийн арал, Мальдив, мөн Азербайжан, Армени, Герман, Венесуэл, Сири, Тажикистан, Узбекистан, улсууд руу нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.

Үүнээс гадна Исланд, Мальта, Мексик, Португал, Саудын Араб улсуудтай 5 дугаар сарын 25-наас агаарын харилцаагаа сэргээсэн юм.

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?