АНУ ХЯТАДЫН ЦЭРГИЙНХЭНТЭЙ ХОЛБООТОЙ КОМПАНИУДЫН ЖАГСААЛТЫГ ӨРГӨЖҮҮЛЖЭЭ

2021-06-04  

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудын жагсаалтыг пүрэв гарагт өргөжүүлжээ.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын иргэд, компаниудад Хятадын Ардын чөлөөлөх армитай (ХАЧА) холбоотой гэж үздэг Хятадын компаниудын үнэт цаасыг худалдаж авах, зарахыг хориглосон зарлиг гаргасан юм. Эдгээр компаниудын жагсаалтыг АНУ-ын Батлан ​​хамгаалах яам гаргадаг. Тухайн үед Хятадын эрх баригчид уг шийдвэрийг шүүмжилж байв.

Жо Байден энэ жагсаалтад багтсан компаниудын тоог 48-аас 59 болгож нэмэгдүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын үндэстний цөөнхүүдийг тагнаж мөшгөдөг гэгддэг технологийн чиглэлээр ажилладаг Хятадын компаниудыг нэмж оруулсан байна.  Хар жагсаалтад оруулсан компаниуд хүний эрхийг зөрчихөд оролцсон гэж Цагаан ордны мэдээлэлд тэмдэглэжээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?