ОРОСУУД КАНАДЫГ БАРАЛГҮЙ ДАШТ-ИЙГ ОРХИЛОО

2021-06-05  

No description available.

Латвийн Рига хотод зохиож буй Хоккейн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын нэмэлт цагт Канадын багт 2:1-ээр хожигдсоноор Оросууд хасагдлаа.

ОХУ-ын баг "А" хэсгийг оноогоор тэргүүлж, "Б" хэсгийн "хомоол түүгч" Канадын багтай учраа таарсан нь "гай" авчирчээ. Хэсгийн сүүлчийн тоглолтонд Белоруссын багт бууж өгсөн бол Канадуудаас зугтах бүрэн боломж байсан гэж Оросын хэвлэлд дасгалжуулагчийг буруутгаж эхэллээ. Учир нь 2010 оноос хойшхи бүх ДАШТ-д Канадын багийг Оросууд нэг ч удаа хожиж үзээгүй аж. Энэ сэтгэл зүйн дарамтаа Оросын хоккейчид гэтэлж чадсангүй.

Оросын багийн хамт " А" хэсгээс шалгарсан Швейцарь, Словак, Чехийн багууд бүгдээрээ өрсөлдөгчдөө ялагдан ДАШТ-ээ өндөрлөлөө.

Хагас финалд АНУ- Канад, Герман- Финляндын хосууд тоглож, ялагчид нь аваргаа шалгаруулна.

Хэсгийн өмнөх тоглолтонд дээрхи багууд хоорондоо таарч, АНУ 5: 1 Канад, Финлянд 1:0 Германы багийг тус тус хожсон байна.

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?