ХЯТАД УЛСАД 100-ААС ДЭЭШ НАСНЫХАН ВАКЦИН ХИЙЛГЭЖ БАЙНА

2021-06-07  

Хятад улсад коронавирусийн вакцин хийлгэсэн хамгийн өндөр настай иргэд дунд 100-аас дээш насныхан багтаж байна гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны орлогч дарга Зэн Исинь мэдэгджээ.

“Бүх нийтийг дархлаажуулах кампанит ажлын хүрээнд манай улсад 18-аас дээш насныхныг вакцинжуулж байгаа билээ. Коронавирусийн вакцин хийлгэсэн хамгийн өндөр настай хүмүүс нь 100-аас дээш насныхан байна” гэж хорооны мэдэгдэлд дурдсан байна.

Үүнтэй холбогдуулан насанд хүрээгүй иргэдийг вакцинаар хангах боломжийг олгохын тулд Хятадын мэргэжилтнүүд насны хязгаарыг бууруулах асуудлыг хэлэлцэж байгаа аж.

“Хүүхэд, өсвөр үеийнхний хувьд зохих байгууллагаас зөвшөөрөл олгогдсоны дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой болно. Энэ насны ангилалд багтсан хүмүүс зайлшгүй шаардлагатай тохиолдолд вакцин хийлгэнэ” гэж Зэн Исинь ярьсан байна.

Албан ёсны мэдээллээр, Хятад улсад вакцин хийлгэсэн хүний тоо сүүлийн долоо хоногт 19.3 хувиар өсөж, 763 саяыг давжээ. Хятадын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дархлаажуулалтын түвшин дор хаяж 70-80 хувьд хүрсэн тохиолдолд бүх нийтийн дунд дархлаа тогтоно. Эрх баригчид 2022 оны эхэн үе эсвэл энэ оны сүүлч үе гэхэд дотоодын дархлаажуулалтын хувийг 70-80 хувьд хүргэх зорилготой байгаа аж.

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?