ИЗРАИЛД БИТҮҮ ОРЧИНД АМНЫ ХААЛТ ЗҮҮХ ЖУРМЫГ ЦУЦАЛНА

2021-06-07  

 Израилд битүү орчинд амны хаалт зүүх журмыг зургаадугаар сарын 15-наас цуцална гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн ням гарагт мэдэгджээ.

Израилд “COVID-19” халдварын тохиолдлын буурах болсонтой холбоотойгоор гадуур явахдаа амны хаалт зүүх журмыг дөрөвдүгээр сарын 18-наас цуцалсан юм. 

Ю.Эдельштейний мэдээлснээр, ойрын өдрүүдэд халдварын үзүүлэлтүүд гэнэт олноор нэмэгдэхгүй бол амны хаалт зүүх журмыг бүрмөсөн цуцлах ажээ.

Зургаадугаар сарын 1-нээс эхлэн Израилд олноор цуглах, хоорондоо зай барих гэх мэт хязгаарлалтын ихэнх арга хэмжээг цуцалснаас хойш хэрэгжиж буй сүүлийн журмуудын нэг нь битүү орчинд амны хаалт зүүх юм. 

Гэсэн хэдий ч тус улс хилийн чанадад зорчихтой холбоотой хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн мөрдөж байгаа бөгөөд есөн орон руу зорчихыг хориглож, тэдгээр орноос ирсэн зорчигчдыг тусгаарлаж, хилээр нэвтэрч буй бүх зорчигчид коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлага тавьсан хэвээр байна.

Ням гаргаас Израилд 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос вакцинжуулалтын аянаа эхлүүлсэн тус улсад эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, 65-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулсан юм. Түүнээс хойш вакцинжуулалтад хамрагдах иргэдийн насыг аажмаар бууруулж, ийнхүү өсвөр насныхныг вакцинжуулж эхэлсэн байна. 

 

Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /Xinhua/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?