ЭНЭТХЭГТ ӨДӨРТ ХАЛДВАРЫН 100 МЯНГААС ЦӨӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2021-06-08  

 Энэтхэгт даваа гарагт "COVID-19" халдварын 100 мянга хүрэхгүй тохиолдол илэрсэн нь сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 86 498 тохиолдол шинээр илэрчээ. Энэ нь сүүлийн 63 хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо анх удаа 100 мянгаас буурсан үзүүлэлт болжээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 2123-т хүрч, өмнөх өдрүүдийнхээс буурсан дүн үзүүлжээ. Ингэснээр Энэтхэгт өнөөдрийн байдлаар 28.9 сая хүн халдвар авч, 351 309 хүн халдвараар нас барсан байна.

Өнгөрсөн сард Энэтхэгт халдварын тархалт эрс нэмэгдэж, өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 400 мянга давж байсан юм. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд коронавирусний 230 сая гаруй тун вакцин тарьжээ.

 
Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?