БНСУ-д таван давхар барилгыг буулгах ажил явагдах үеэр ойролцоох автобусны буудал дээр зогсож байсан автобус нурангид дарагдаж 9 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Осол Өмнөд Солонгосын баруун өмнөд Күанжү хотод болсон бөгөөд барилга нуран унасны улмаас мөн 8 хүн ноцтой бэртэл авсан байна.
Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, нурангид дарагдсан автобусанд 17 хүн сууж байсан аж.
Автобусанд 12 хүн байсан гэж гал сөнөөгчид эхлээд таамаглаж байсан хэдий ч аврах ажиллагааны үеэр нурангид дарагдсан хүний тоо нэмэгдэж байжээ. Тийнхүү аврагчид нуранги дор гацсан байж болзошгүй хүмүүсийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.
Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/.