БНСУ-Д БАРИЛГА НУРСНЫ УЛМААС 9 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2021-06-10  

 БНСУ-д таван давхар барилгыг буулгах ажил явагдах үеэр ойролцоох автобусны буудал дээр зогсож байсан автобус нурангид дарагдаж 9 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Осол Өмнөд Солонгосын баруун өмнөд Күанжү хотод болсон бөгөөд барилга нуран унасны улмаас мөн 8 хүн ноцтой бэртэл авсан байна.

Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, нурангид дарагдсан автобусанд 17 хүн сууж байсан аж.

Автобусанд 12 хүн байсан гэж гал сөнөөгчид эхлээд таамаглаж байсан хэдий ч аврах ажиллагааны үеэр нурангид дарагдсан хүний тоо нэмэгдэж байжээ. Тийнхүү аврагчид нуранги дор гацсан байж болзошгүй хүмүүсийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?