"ДОЛООГИЙН БҮЛЭГ" ЦАР ТАХЛЫН ДАВАН ТУУЛАХ ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАНА

2021-06-10  

“Долоогийн бүлэг”-ийн улсын удирдагчид Карбис-Бэй хотод дээд хэмжээний уулзалт хийсний үр дүнд цар тахалтай тэмцэх цогц төлөвлөгөөг батална гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.

“Энэ асуудлаар бид хамтарсан мэдэгдэл гаргана. Асуудал зөвхөн вакцины талаар яригдахгүй бөгөөд цар тахалд аль болох хурдан цэг тавихад чиглэсэн цогц төлөвлөгөө байх юм” хэмээн тэрбээр хэлэв.

“Долоогийн бүлэг”-ийн хүрээнд хил нээх, улс хоорондын аялалыг сэргээх асуудлыг хариуцсан ажлыг хоёр хэсэг байгуулагджээ. Нэгдүгээр хэсэгт Их Британитай холбоотой шинжээчдийн бүлэг байх бол хоёрдугаар бүлэг нь европтой холбоотой аж.

Их Британи Корноулл хойгийн Карбис-Бэй эргийн хотод 6 дугаар сарын 11-13-ны хооронд “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм. Долоогийн бүлгийн улсын удирдагчдаас гадна уулзалтад Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нар оролцох аж.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?